ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ & ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ БОЛОН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ҮЗҮҮЛНЭ:
• Уул уурхай, үйлдвэр, аж ахуйн нэгж , иргэдийн захиалгаар гадна цахилгаан хангамжийн 0.4 ; 6-10 ; 15 ; 35 ; 110 кВ ангиллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга, тоноглол монтажийн ажлын зураг
• Цахилгаан тоноглолын хоёрдогч хэлхээний реле хамгаалалт, автоматик, удирдлагын хэлхээ, өндөр давтамжийн суваг, технологийн холбоо, телемеханик байгууламжийн монтаж ажлын зураг
• Шинээр барих, өргөтгөл, шинэчлэлд цахилгаан хангамжийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах
• Цахилгаан дамжуулах, түгээх системийн ажлын зураг төсөл боловсруулах үе шатууд:
1. Анхан шатны өгөгдөл мэдээлэл цуглуулах
2. Тоног төхөөрөмж, хийц, материалын сонголт түүнтэй холбогдох инженерийн тооцоонууд
3. Зураг төсөл боловсруулах
4. Зохиогчийн хяналт
5. Зурагт оруулах нэмэлт өөрчлөлт, засвар мөн ажлын төсөв боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголт хийх зэрэгт мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх, барилга угсралтын ажлын явцад техникийн хяналт тавих