УХААЛАГ БАРИЛГЫН МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ
Барилга байгууламжид ухаалаг менежментийн системийг бүрэн шийдлээр ашиглаж эхэлснээр эрчим хүчний хэрэглээг 20-30 хувиар бууруулж, цаг ашиглалтыг нэмэгдүүлж, байгууллагын урсгал зардлыг багасах, гэнэтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, аливаа гэмтэл доголдол гарсан үед алдааны бичлэгийг эргэн харах гэх мэт олон үр ашигтай боломжуудыг нээж өгч байдаг. Бид барилгын автоматжуулалт болон цахилгаан хангамжийн ажлыг бараа материал нийлүүлэлтээс эхлээд кабель монтаж, удирдлагын болон хуваарилах самбарууд, цахилгаан тоноглолын суурилуулалт, хяналт удирдлага системийн төхөөрөмж суурилуулалт, туршилт тохируулга болон дэвшилтэт технологи дээр тулгуурлан нэгдсэн хяналтын программтай буюу HMI системтэй байхаар оновчтой цогц шийдэл боловсруулан гүйцэтгэж байна.