ШИНЭ ЖИЛИЙН БАЯР
Зорилго: Шинэ жилийн баяр болон “Нойкрафт” ХХК-ний 15 жилийн ойн баярыг компанийн нийт ажилчдын хүрээнд өргөн дэлгэр, дурсамж дүүрэн тэмдэглэхэд оршино.
Хамтдаа бүтээж, Хамтдаа хөгжье ...
Сэдэв: THE NEU-YEAR
Хамрах хүрээ ба агуулга: Нийт ажилтнууд оролцоно. Бүх ажилтнууд багт хуваагдах ба
1-р баг: Төслийн баг №1 + төслийн баг №4,
2-р баг: Зимафор
3-р баг: Tөслийн баг №3
4-р баг: Оффис (Төсөл 1-н нягтлан П. Ганцэцэг болон төсөл 3-н нягтлан А. Баянжаргал нар оффис багт багтана.)
5-р баг: ИТА + Hойсервис
6-р баг: Нойкрафт трэйд + эрх зүйч О. Нямдорж. гэсэн 6 багаас бүрдэнэ. Шинэ жилийн баярын арга хэмжээнд багууд өгсөн үүрэг даалгаврын дагуу хоорондоо өрсөлдөн оролцох болно.
Мэндчилгээ - / Видео хэлбэрээр 1-5 оноо /
Гэрийн даалгавар - / Видео хэлбэрээр сайн үйлсийн аян /
Шүлэг зохиох /1-5 оноо/
Нэмэлт оноо /хувцаслалт, зохион байгуулалт 1-5 оноо/
Нэгдсэн дүнгээр багуудыг байр эзлүүлж шагнал гардуулна.
Зохион байгуулагдах газар болон хугацаа:
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх ард АМУДАРЬЯ РЕСТОРАН
2022 оны 12 сарын 29-ний өдөр 17:30-23:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Багуудын мэндчилгээ: Баг тус бүр чөлөөт сэдвээр мэндчилгээ бэлтгэн 2-3 минутын видео хэлбэрээр хийж зохион байгуулах багт 2022 оны 12 дугаар сарын 23-ны 17 цагаас өмнө ирүүлэх шаардлагатай. / baasansuren@neu-kraft.mn /
Та бүхэн бичлэгийн чанартаа анхаараарай.
Багуудын гэрийн даалгавар:
Гэрийн даалгаврын сэдэв: Сайн үйлсийн аян
Баг тус бүр ажилчдынхаа хүрээнд нэг нэг сайн үйлсийн аян хийнэ. Түүнийгээ 3-5 минутын зурган болон видео хэлбэрээр хийж зохион байгуулах багт 2022 оны 12 дугаар сарын 23-ны 17 цагаас өмнө ирүүлэх шаардлагатай. Илгээх хаяг: / baasansuren@neu-kraft.mn /
Та бүхэн бичлэгийн чанартаа анхаараарай.
Шүлэг зохиох:
Баг тус бүр “Нойкрафт” ХХК-ний 15 жилийн ойд зориулан шүлэг зохиох.
Шүлэг нь 12-оос доошгүй мөртэй байх / Arial –12 /
Шилдгээр шалгарсан шүлгийг компанийн нэрийн шүлэг болгох болно.
Бэлэн болсон бүтээлээ зохион байгуулах багт 2022 оны 12 дугаар сарын 21-ны 17 цагаас өмнө ирүүлэх шаардлагатай. Илгээх хаяг: / ulziikhishig.o@neu-kraft.mn /
Багийн ажиллагааг дүгнэх:
Нийт шүүгчдийн бүрэлдэхүүнд
О.Зоригоо /Гүйцэтгэх захирал/, Л.Мөнхтуяа /Ерөнхий захирал/, + Зочин 3 шүүгч
Бүх үзүүлбэр дууссаны дараа шүүгчид онооны хүснэгтийн самбарт үзүүлбэр тус бүрд 1-5 оноо өгч нийт оноог зарлана
Шагналын сан
Нэгдүгээр байр - Мөнгөн шагнал
Хоёрдугаар байр - Мөнгөн шагнал
Хувцаслалт: Шинэ жилийн арга хэмжээ нь THE NEU-YEAR сэдэвтэй зохион байгуулагдах бөгөөд хувцаслалтандаа ямар нэг цэнхэр өнгийн деталь оруулах. /DRESS CODE-BLUE/
Ширээний хуваарилалт: Компанийн нийт ажилтнуудыг 10 хүн тус бүрээр 1 ширээнд хувааж суулгана. Таны ID дугаар азын сугалааны дугаар байх болно.
Жич:
Бүх багууд цагаа барьж цагтаа цугларахыг анхааруулж байна. Энэ нь багийн ажиллагааг дүгнэх зохион байгуулалт, эмх цэгцтэй байх оноонд нөлөөлөх тул та цагтаа ирнэ үү.
Мөн мэндчилгээ, гэрийн даалгавар болон шүлгийг дээрх хугацаанаас хоцроосон тохиолдолд багийн онооноос оноо хасна.