ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ
Улс орны хурдацтай хөгжлийн өнөө үед харилцагч бүрийг найдартай эрчим хүчээр хангах нь бидний бодит хэрэгцээ болоод байна. Манай байгууллага 2007 оноос эрчим хүчний салбарт зураг төсөл, шийдэл боловсруулахаас эхлээд тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалт, туршилт тохиргоо, ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэсээр байгаа билээ. Бид дэлхийд алдартай Siemens, Schneider-Electric, LS Industrial, Самара, Сибель, Lovato electric гэх мэт брэндүүдийн нэм болон өндөр хүчдэлийн бүтэгдэхүүн, тоног төхөөрөмжийг түлхүү ашигласаар ирсэн. "Нойкрафт" ХХК нь эрчим хүчний салбарт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
• Эрчим хүчний инженерингийн шийдэл зураг төсөл боловсруулалт
• 0.4-110 кВ хүртлэх ЦДАШ, Дэд өртөөний барилга, хуваарилах байгууламж угсралт, суурилуулалт
• Бүх төрлийн ерөнхий болон хуваарилах самбарууд, автоматжуулалтын удирдлагын самбарыг өөрийн угсралтын цехд угсарч, суурилуулах
• Нэгдсэн хяналт удирдлагын системийн боловсруулалт суурилуулалт, туршилт тохируулга (SCADA)
• Дата төвийн цахилгаан хангамжийн систем
• Дизель генераторын холболт, суурилуулалт
• Цахилгаан тасралтгүй тэжээлийн төхөөрөмжүүдийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалт
• Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан хангамж угсралт
• Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалт